Бидний тухай
Танилцуулга
ЧИНМЭНД ЭМНЭЛЭГ
1998 онд үүсгэн байгуулагдсан нийт 7 удаагийн үндэсний магадлан итгэмжлэлээр баталгаажсан Чинмэнд эмнэлэг нь баруун таван аймагтаа төдийгүй Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг тасралтгүй нэвтрүүлж, орон нутгийн иргэдийг өндөр түвшний оношилгоо, лабораторийн нарийвчилсан шинжилгээгээр ханган ажиллаж байна.
ХЭВТҮҮЛЭН ЭМЧЛҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Манай эмнэлэг нь нийт 4 тасаг, 65 орны хүчин чадалтай бөгөөд үйлчлүүлэгчдэдээ тав тухтай орчинд эмчийн батлагдсан оношийн дагуу туршлагатай эмч мэргэжилтнүүдийн баг 24 цагийн турш чанартай эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна танд тохирсон эрүүл, шим тэжээлтэй эмчилгээний хоолоор үйлчилдэг.
Эмнэлэгийн давуу талууд
- Туршлагтай клиникийн профессор, анагаах ухааны доктрант эмч нар
- Өндөр хүчин чадал бүхий лаборатори, дүрс оношилгооны аппарат
- Эмнэлгийн мэдээллийн цогц цахим систем
- MNS 5095:2017 нэгдсэн эмнэлгийн стандартын дагуу төлөвлөгдсөн орчин үеийн, тав тухтай тохилог орчинг бүрдүүлсэн эмнэлэг
- Олон услын эмнэлгийн стандартын шаардлага хангасан эмнэлэгийн зориулалтын цахилгаан шат
- Тав тухыг бүрдүүлсэн VIP өрөөнүүд
- Эелдэг харилцаа түргэн шуурхай үйлчилгээ
Боломжууд
- Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт
- Хувь хүн, гэр бүл, байгууллага хамт олон нь өөрийн өвөрмөц хэрэгцээнд тохирсон урьдчилан сэргийлэх үзлэгийн багц оношилгоо, шинжилгээ авах боломжтой.


