About us

Greetings

Орон нутагтаа анх удаа хувийн ортой эмнэлгийг үүсгэн байгуулж, хөгжүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд шилдэг менежмент чанар, шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Чинмэнд эмнэлэг нь өөрийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн эмнэлгийн стандарт шаардлагыг хангасан тав тухтай тохилог орчинд, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий оношилгооны тоног төхөөрөмжөөр оношилгоог хийж чанартай тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Бид үйлчлүүлэгч төвтэй, нотолгоонд суурилсан аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлэн, сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн бүсийн хэмжээнд тэргүүлэгч эмнэлэг болох зорилттой ажиллаж байна. Монгол хүний эрхэм баялаг болсон эрүүл мэндийг хамгаалхыг эрхэм зорилгоо болгон та бүхнийхээ санал хүсэлтийг хүлээн авч тусламж үйлчилгээндээ тусган ажиллах болно.
 
Эрүүл монголыг хамтдаа цогцлооё
Та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе